УНТЭ, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС хадгалах банк байгуулна
2017 оны 9 сарын 17
Орчин цагийн анагаах ухааны шилдэг ололтуудын нэг болох үүдэл эсийн эмчилгээг УНТЭ-ийн хамт олон Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгээр 2011 эхлүүлэн өнөөдрийг хүртэл бие амжилттай гүйцэтгэж байна.
Энэхүү өндөр нарийн технологийг анх БНСУ-ын Католикийн Их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран ажилласны үр дүнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ сурган, тэднээс заавар зөвөлгөө авч хэрэгжүүлсэн түүхтэй аж.
Цаашид эмчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, улмаар донороос эс шилжүүлэн суулгах технологи шилжүүлэх, цусны үүдэл эс хадгалах банк байгуулах үүднээс УНТЭ-ийн ерөнхий захирал Б. Бямбадорж, УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, Чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н. Оюундэлгэр нар БНСУ-ын Католикийн Их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус эмнэлэг нь цусны хавдарын болон Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгээрээ дэлхийд 3 дугаар байранд ордог аж.
Цусны үүдэл эсийг төрж буй эхийн хүйнээс болон сайн дурын донорын цуснаас тусгай технологиор бэлтгэн гүн хөлдөөх аргаар хадгалдаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
47344
1 эможи