Дэлхий нийт антибиотикийн гачигдалд ороод байна гэж ДЭМБ анхаарууллаа

2017 оны 9 сарын 22

Антибиотикт тэсвэртэй нянгууд нэмэгдэх болсон өнөө үед дэлхий дахин шинэ антибиотикийн ноцтой гачигдалд ороод байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулахын сацуу шинэ антибиотик гаргаж авах судалгаа шинжилгээ хийхэд анхаарлаа хандуулахыг эрдэмтэн судлаачид болон улс орнуудад уриалсныг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

Arslan.mn

ДЭМБ-аас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, одоо дэлхий дахинд хэрэглэж буй антибиотикуудын дийлэнх нь “түр зуур гал намдаах” арга төдий болжээ.
 
Тиймээс хүн төрөлхтний эрүүл мэндэд хамгийн ноцтой аюул заналхийлж буй антибиотикт тэсвэртэй нянгуудыг устгах олон шинэ эм гаргаж авах зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, антибиотикт тэсвэртэй буюу эмийн дасалтай сүрьеэгээр л гэхэд жилд 250 мянга орчим хүн нас бардаг аж.

 Антибиотикт тэсвэртэй нянгуудыг устгах 51 шинэ төрлийн эмийг гаргаж авах ажил клиникийн туршилтын шатандаа явж байгаа ч тэдгээрийн ердөө 8-ыг нь л ДЭМБ “шинэлэг санаа” гэж үнэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47312
0 эможи
keyboard_arrow_up