Бөөрөнд "хайртай" ХҮНСНИЙ бүтээгдэхүүн

2017 оны 9 сарын 06

 

Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан нийтлэж байна.

Монгол улсад ганц байдаг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурал  энэ сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцоно.

Судлаачдын үзэж буйгаар дэлхийд бөөрний архаг өвчлөлтэй 500 гаруй сая хүн байдаг аж. Хэрэв уншигч таны бөөр муудсан бол дараах хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.

Бид бүхэн өдөр тутмын хоол хүнсэндээ аль болох амин дэмтэй, тэжээллэг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэснээр элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна, суурь нь тавигдчихсан өвчнийг ч анагаах боломжтой юм. Тиймээс доор дурдах хүнснүүд бөөрөнд хамгийн сайн нөлөөтэйгөөр зогсохгүй бие махбодын бусад үйл ажиллагаанд ч сайн үр дагавартай. Ингээд гар доорх хүнсний материалаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар өгүүлэх бяцхан зөвлөмжийг толилуулъя.

Төмс нь бөөрийг хамгаалах үр нөлөө үзүүлж, хүнсний ногоо болон эмийн үүргийг гүйцэтгэх хос хэрэгцээтэй байдаг. Бөөр муутай хүмүүс төмс идвэл тохиромжтой.

Сармис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна бие дэх муу өөх тос буюу холестриныг бууруулахад тусалдаг тул бөөрний үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой ажээ. Түүнчлэн сармис хоолонд гайхалтай амт оруулдаг учраас бөөрөнд аюул учруулдаг хэт их сод болон давсны хэрэглээг зохицуулахад хэрэгтэй. Мөн антиоксидантаар баялаг учраас биеийн дархлааг дэмжээд зогсохгүй хорт хавдрын үед хүртэл эерэг нөлөө үзүүлэх чадвартай юм. Гэхдээ сармисанд агуулагдах хүхэр нь гэдсийг хийгээр дүүргэх магадлалтай учраас хэмжээг нь тохируулж хэрэглэвэл зохистой.

Жимсийн шүүс буюу ногооны шүүс нь биеэн дэх хаягдмал эдийг арилгах чадвартай. Жимс, ногооны шүүсэнд маш олон химийн элемент агуулж хүний биеийн бөөрний үйл ажиллагааны доройтлоос сэргийлж байдаг. Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулж байдаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Сонгино нь сармисны адил антиоксидантаар баялаг учраас хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ихээхэн тустай. Мөн үрэвсэл, шарх шархлааны эсрэг үйлчилгээтэй учир бөөрний асуудалтай хүмүүс хүнсэндээ зайлшгүй хэрэглэх нь зохимжтой.

Яргай, хулд, сардин, май загас зэрэг нь уурагтайгаас гадна, хүний биед үүсдэггүй Омега-3 тосон хүчлийг агуулдаг. Шинэхэн загасыг хүнсэндээ хэрэглэж заншвал цусан дахь холестриныг бууруулж, даралт ихсэхээс сэргийлдэг тул зүрх судасны өвчин болон бөөрний архаг өвчин тусах магадлалыг багасгадаг байна.

Аньсны бусад жимснээс ялгарах давуу чанар нь шээсний замын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэйд оршдог. Аньс нь шээсний хүчиллэг чанарыг ихэсгэдэг учраас элдэв бактерийг устгаж, бөөр давсагны эрүүл байдлыг хадгалахад сайн нөлөө үзүүлдэг байна. Мөн уг жимс зүрхний өвчин болон хорт хавдар зэргийг анагаахад хэрэгтэй учраас эрүүл, тэжээллэг хоолны дэглэмийн бүрэлдэхүүнд ордог ажээ.

Энэхүү амтлаг жимсэнд хүний биед тустай давуу тал чамлахааргүй их бий. Тухайлбал биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, холестриныг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Түүнээс гадна кали багатай, үрэвслийг намдаадаг учир бөөрний хамгийн дуртай хүнснүүдийн нэг гэдэг нь маргаангүй юм.


Өндөгний цагаанд хүний биед зайлшгүй шаардлагтай олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдаг. Тухайлбал, уураг ба төмрийн агууламж ихтэй хэрнээ кали ба фосфор харьцангуй багатай тул бөөрөнд хамгийн тустай. Түүнчлэн бараг илчлэггүй бөгөөд нүүрс усны агууламж нь нэг хувиас ч бага байдаг ажээ. Өндөгний цагааныг чанаж хэрэглэхээс гадна омлет болон тэжээллэг шейк хийхэд ашиглаж болно.

Оливын тосыг масло болон хүнсний бусад тосны оронд тогтмол хэрэглэснээр эрүүл мэндийн хувьд олон эерэг өөрчлөлт гарна. Тодруулбал, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлж, чөлөөт радикал буюу хүчилтөрөгчийн нөлөөгөөр биед исэлдэлт явагдаж хөгшрөх үйл явцыг удаашруулдгаараа оливын тос ихээхэн ач холбогдолтой. Мөн бие махбодын залуу, эрч хүчтэй байдлыг дэмждэг антиоксидантын агууламж өндөр. Энэ мэтчилэн бараг бүх эд эрхтэнд сайн нөлөөтэй учраас бөөрний эрүүл мэндээ хамгаалахыг хүссэн хүнд оливын тос хэрэглэхийг зөвлөж байна.

Бөөрийг хамгаалах хоолны үхрийн годонгийн шөл, хонины мах, тагтааны мах зэрэг байна. Өвөл, хаврын улиралд халуун чанартай хоол идэх нь зохистой. Бөөрний муутай хүн халууныг хангаж хүйтнийг гадагшлуулах хүнс идэх хэрэгтэй. Шөл илчийн хэмжээ өндөр, шим тэжээл өндөр агуулсан байдаг. Ер нь бүх төрлийн сэрүүн чанартай идээнээс татгалзаарай.

Бөөрний үйл ажиллагааг сайжруулахад хар, бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн сайн байдаг. Хар бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, гурвалжин будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдүү мөөг, хар чавга, мөөг, далайн байцай зэрэг багтана. Үүнээс гадна хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхнө.

Бүх төрлийн навчит ургамал буюу бөөрөнхий байцаа, брокколи, цэцэгт байцаа зэрэг нь эслэгийн эх үүсвэр болдогоос гадна C, К витаминаар баялаг байдаг учраас бөөрөнд маш хэрэгцээтэй. Харин буржгар байцаанд эдгээрээс гадна кальци, төмрийн агууламж их байдгаараа онцлог. Мөн навчит ургамлууд кали бага агуулдаг тул бөөрний өвчтэй хүнд тун тохиромжтой. Буржгар байцааг хоолондоо хэрэглэхээс гадна төрөл бүрийн салат, смүүти зэргийг хийх боломжтой.

Бөөр нь хүний биеийн хаягдмал эдийг гадагшлуулахдаа их хэмжээний ус зарцүүлдаг байна. Өглөөний 10 цаг болон үдээс хойш 3 цаг орчим ус уувал зохимжтой. Хоолны өмнө хойно ус уух нь тохиромжгүй байдаг, хэрэв хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уух хэрэгтэй. Хоолны дараа бол нэлээд удаж байж ус уух хэрэгтэй. Учир нь шингэх нь удаан хоол байвал ус уух цаг нь хол байвал зохино, жимс идээд 30 минут, мах идээд 3 цаг болоод ус ууж байх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46753
0 эможи
keyboard_arrow_up