БӨӨР амьдралыг тэтгэгч чухал эрхтэн

2017 оны 9 сарын 06

Бөөр 9-11 см, 130 грамм жинтэй жижигхэн хэрнээ бүх л хортой бодисыг гадагшлуулдаг чухал үүрэгтэй эрхтэн. Хүний бодисын солилцооны явц дахь хортой бодисууд шээсээр дамжиж гадагшилдаг бол хэрэгтэй нь цусандаа орж байдаг. Нэг минутад 1.2 литр цус шүүдэг, чухал хэрэгцээтэй ус, сахар, амин хүчил, эрдэс давсуудын хэмжээг тэнцвэржүүлдэг, биед улаан эсийн тоо цөөрөхөд дааврын хэмжээг нэмэгдүүлж зохицуулдаг, цус төлжилтөд оролцдог гэж ирээд яривал энэ эрхтний үүрэг их. Бөөр өвчилбөл биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг зайлуулж чадахаа больдог. Тэр хэрээр царайны өнгө барайж, биеийн эсэргүүцэл суларч, хамаг өвчний шалтгаан болдог гэж эмч нар сануулж байна. Эртний эмч оточ нар бөөрийгДотор эрхтний язгуур, бүх сүвийн эх, амьдралын үндэсгэж үздэг байжээ. Товчхондоо бөөр бол тархийг тэжээх, ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн.

БӨӨР ӨВЧИЛБӨЛ ИЛРЭХ ШИНЖҮҮД

Нуруу бөөрөөр хөшиж байвал бөөр чинь нэг л биш болсны шинж. Бөөрний хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага хэмжээгээр гарах, шээс үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрний ямар ч өвчний үед нүд, зовхи хавагнана. Нүүр ам, хөл чинь хавагнаад байвал даруйхан шинжилгээ өгөх хэрэгтэй. Шээсний шинжилгээгээр бөөрний өөрчлөлтүүд тодорхой гардаг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоод, яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг.

БӨӨР ЯАГААД ҮРЭВСДЭГ ВЭ?

Бөөрний хэд хэдэн өвчлөл бий. Бөөрний үрэвсэл гэхэд л ямар нэг хэмжээгээр цусаар дамждаг. Ойролцоох эд эрхтнээс бөөрөнд халдвар ордог гэсэн үг. Бүсгүйчүүдийн хувьд гэхэд цистит, савны архаг үрэвсэл гэх мэт өвчнүүд бөөр үрэвсүүлэх суурь болдог. 35-45 насныхны дунд бөөрний архаг үрэвслийн өвчлөл өндөр байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин илүүгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг гэсэн статистик бий. Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай болсон гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл ахуйн дадал, хооллолт. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис биеэр тарах аюултай. Хар үгээр хэлбэл шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг.

БӨӨРНИЙ ДАРАЛТЫГ ТООХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Бөөр артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний даралт ихэсдэг. Бөөрний даралт ихсэх нэг шалтгаан нь бөөрний үрэвсэл судсаа гэмтээснээс болдог. Бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.

Бөөрний даралтад нь өөрчлөлт орчихоод байхад тоохгүй бол тархи, бөөрний судас хатуурах гэмтэй. Бас зүрх томордог. Хамгийн том эрсдэл нь зүрхний өвчлөл, бөөрний дутагдал, цус харвалтад хүргэдэг.

БӨӨРНИЙ ДУТАГДАЛ

Товчхондоо бөөрний хор шүүх ажиллагаа алдагдсанаас болж хүний шээс цусанд нэвтэрч, архаг хордлогод орохыг бөөрний дутагдал гэдэг. Хурц болон архаг дутагдал гэж бий. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослоос болж бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрдэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явснаас шалтгаалж бөөр хатангиршиж үйл ажиллагаа нь алдагддаг аюултай. Энэ үед бөөрний дутагдалд ордог гэсэн үг. Чихрийн шижингээр өвдсөнөөс хойш 10-15 жилийн дараа бөөрний дутагдалд хүрдэг.

Тэгэхээр сахараар оношлогдсон нь л бол сахарын хэмжээгээ хэвийн байлгах хэрэгтэй, тэгж байж бөөрний дутагдлаас сэргийлж чадна. Жилдээ нэг сая хүнээс 100-120 нь бөөрний архаг дутагдалд ордог гэсэн судалгаа бий. Бөөрний архаг дутагдлын үед шээс ховордох, хавагнах, ядрах, ам цангах, арьс хуурайших, загатнах, арьсны өнгөлөг байдал алдагдах, хамар амнаас цус гарах, даралт ихдэх, оюун ухаан доройтох, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршилгүй болох, турж эцэх, хараа сонсгол муудах, толгой өвдөх, амьсгалаар шээс үнэртэх, зүрх өвдөх зэрэг шинж илэрдэг.

 

БӨӨРӨНД САЙН ХҮНС

Бөөрний өвчнийг хүндрүүлэхгүй гэвэл, хор гадагшлуулдаг эрхтнээ өвчнөөс хамгаалахыг хүсч байвал хоол хүнсэндээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ус: Хоолны өмнөхөн буюу дараа ус уух тохиромжгүй. Хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уугаарай. Хоолны дараа бол нэлээд удаж байж уух хэрэгтэй. Жимс идээд 30 минут, мах идээд гурван цаг болоод ус уу.

Халуун чанартай хоол: Сэрүүний улиралд үхрийн годонгийн шөл, хонины мах зэрэг хүйтнийг гадагшлуулах халуун чанарын хоол идэх хэрэгтэй. Бөөр муутай бол бүх төрлийн сэрүүн чанартай идээнээс татгалзаарай. Ялангуяа жимснээс.

Давс: Өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байдаг учраас давсыг хэтрүүлж болохгүй. Бөөрний ажиллагаа бүр идэвхжиж зүрхэнд муугаар нөлөөлөх нь бий.

Үргэлж идэх идээ: Жүрж, гахайн элэг, хонины элэг, манжин, байцаа, ногоон сонгино, цай.

Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн: Бөөрөндөө анхааръя гэвэл хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн идэж, чихэрлэг хүнснээс аль болох татгалзаарай. Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдуу мөөг, хар чавга, мөөг, далайн байцаа зэрэг багтана. Хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхөх сайн талтай.

Жимс, ногооны шүүс: Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулагддаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хэрчсэн яншуйг усанд хийж арваад минут буцалгаад хөртөл нь байлгасны дараа шүүж уугаарай. Өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Хамгийн хямд бөөр цэвэрлэгч гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ судлаад тогтоочихсон.

БӨӨР ЭМЧЛЭХ АРДЫН АРГА

Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог, шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минутын дотор илааршдаг, нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр, ходоодны өвчингүй болно, тарвасны шүүс бөөр цэвэрлэхээс гадна бөөрний чулуу гадагшлуулдаг, тэхийн шээг хандалж уух бөөрөнд сайн гэж ирээд жагсаавал бөөр эмчлэх ардын эмчилгээ барагдахгүй. Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавихад эдгэрдэг гэх нь бий.

БӨӨРНИЙ ӨВЧНӨӨР ШАНАЛАХГҮЙ БАЙХ БОЛОМЖУУД

Даралтаа тогтмол хянаж, жил бүр шээсний шинжилгээ өгч, өдөрт багадаа хагас цаг дасгал хийгээд байхад л та бөөрний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Дахиад хэлэхэд ус уухаа мартаж болохгүй. Бөөрний үйл ажиллагааг дэмжих хамгийн гол зүйл бол ус. Усыг хангалттай хэмжээгээр ууснаар биеэс хэрэггүй бодисуудыг гадагшлуулж цэвэрлэхэд бөөрөндөө тусалж байна гэсэн үг. Бас цусан дахь креатинины хэмжээгээ хянаж байгаарай. Хэрвээ цусан дахь креатинин ихэссэн байвал бөөр бүрэн гүйцэд ажиллахгүй байгаагийн дохио.

ӨНДӨР ӨСГИЙТ БӨӨРНИЙ НЭГ ДАЙСАН

Халдварт өвчин, удаан хугацаагаар хэрэглэж буй зарим эмийн бодисууд бөөрний гол дайсан. Бас байнга даарах, хүйтэн чийгтэй газар ажиллах, хоолой, шүд, хамрын идээт үрэвсэл зэрэг нянтай өвчин тусч, шээс, бэлгийн замын өвчнүүдийг дутуу эмчилсэн бол тэр өвчнүүд архагшиж бөөрийг гэмтээдэг. Хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тохиолдолд халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөрний эмгэгээс сэргийлэх гол арга нь даралтаа 130/80-аас бага байлгах. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны гуравны хоёр хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс болдог. Цус багадалт бөөрний бас нэг дайсан. Үргэлж ядарч, амархан энд тэндээ хөхөрч, толгой эргээд байвал цус багадсаны шинж. Энэ эмгэгийг эмчлүүлэхгүй бол архагшиж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46749
0 эможи
keyboard_arrow_up