СУДАЛГАА: Сурагчид юу идэж байна вэ?

2017 оны 9 сарын 05

“Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албанаас хийжээ.

 

 

Судалгаагаар сургуулийн орчинд худалдаалж байгаа сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг ЭМС-ийн 207 тоот тушаалын заалттай харьцуулж үзэхэд эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь хэрэглэхийг хориглосон хоол хүнс байгаа аж.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүн:

  • Чихэр /Shokolatе bean, Chupa chups, Bon bon, Bebeto, Ali baba, тэсэрдэг чихэр, Mаом, аньстай үрэл/
  • Шоколад /Snikers, Аlpen gold, Тэмүүка/
  • Жигнэмэг /Хрустик, Сумо, Счастливый день, Контик, Джек, Чук кек, Мон Амур, Корсарз, Артек/
  • Нарийн боов /Напелеон, кекс, эклер, торт/
  • Чипс /Chipso, Potato chips, попкорн, Ob, Lays chips, Khaan chips, Amt chips/
  • Түргэн хоол /Пирожки, ороомог, мантуун бууз, кимбаб, хуушуур, пицца, хотдог, гамбургэр/
  • Зайрмаг /Мамбо, Хаан зайрмаг, Морозко, Маша, Jerry, Доктор, Бүжин, Боролдой, Berryvit, Батос, Бабулай, Бамбар, Аляска, аарцтай зайрмаг/
  • Хоол /Цуйван, соустай будаа, шарсан зайдас, нийслэл салат, будаатай хуурга, өндөг/
  • Ундаа /Үзэмний шүүс, Маамуу ундаа, Гоё ундаа, Fuze tea, Кока кола, Сhewy fruit, Зөв аарцны ундаа, Сор сор, Жүржийн талст, Мульти, Доктор жүүс, Анар ундаа, 370 ундаа/
  • Жимс /Мандарин, хар чавга, хатаасан банана, алим/
  • Сүүн бүтээгдэхүүн /Chokolate milk, Сливочный иогурт, Rio тараг, Монфреш сүү, Маамуу сүү, Гоё тараг, Анар сүүн ундаа/
ДҮГНЭЛТ

Ундаа. Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно. Эдгээр ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна.

Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм.

Пирожки. Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр. Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

Жигнэмэг, өрмөнцөр. Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч дутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Судалгаанд хамрагдсан сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй байна. Иймд цаашид сургуулийн орчинд чанар, аюулгүй байдлын баталгаажилттай жимсийг худалдаалахыг нэмэгдүүлэх шаардлагатай. Сургуулийн цайны газарт зориулалтын уусмалаар угааж цэвэрлэн хэрэглэхэд бэлэн болгосон жимсийг худалдах орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Дээрх бүтээгдэхүүнүүд нь сургууль дээр сургуулийн буфетэд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авч байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байна.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46698
0 эможи
keyboard_arrow_up