Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг

2017 оны 9 сарын 05

Монгол Улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг аж. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигддэг аж. Энэ нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэгийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Энэ төсөл хэрэгжсэн жил гаруй хугацаанд Чингэлтэй дүүргийн 13 мянга гаруй иргэн, их сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулсан байна.  Шинжилгээгээр уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдол илэрч, эмчилгээнд хамруулжээ. 

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийсэн ажлуудыг дүгнэн, үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учир төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46693
0 эможи
keyboard_arrow_up