"Сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа" төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо

2017 оны 9 сарын 04

2016 оноос Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа” төслийг үргэлжүүлэхээр гарын үсэг зурах үйл ажиллагаа Холидэй Инн зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд  БНСУ-аас Монгол улсад суугаа эочин сайд У Сун, Хьюндай мотор Чон Мон Гу сангийн захирал Юү Ён Хаг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Төсөл хэрэгжсэн жил гаруй хугацаанд Чингэлтэй дүүргийн 13,000 гаруй иргэн, их дээд сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулан уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110 тохиолдол, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдлыг илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулсан байна. Энэ нь манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дүгнэн, үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учраас 2020 оныг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч байгууллагууд шийдвэрлэж, гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ болж байна. Ингэснээр цаашид Баянзүрх дүүргийн хүн ам, их дээд сургуулийн оюутнууд төслийн үр шимийг хүртэх боломжтой болж байгаа юм.

Саяхан Монгол улсад хийгдсэн “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос 3 дахин өндөр гарсан. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг харуулахын зэрэгцээ цаашид тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрт илрүүлэх, оношлох, бүрэн төгс эмчлэх талаар өнөөгийн баримталж буй бодлого, стратегийг боловсронгуй болгох, ялангуяа сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Мөн сүрьеэ өвчнийг оношлох, эмчлэх чиглэлээр төрөөс явуулж буй бодлого үйлчилгээг сайжруулах, дүүрэг, аймгийн түвшинд сүрьеэгийн оношлогооны шинэ аргыг үе шаттайгаар нэвтрүүлэх, хороо, ӨЭМТ-ийн түвшинд эрт илрүүлэх үзлэг шинжилгээг өргөн хүрээнд хийх шаардлагатай байна.

Мөн энэ оны дунд үеэс эхлэн нуруу нугасны сүрьеэгийн чиглэлээр төслийн үйл ажиллагааг өргөжүүлэн, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын багийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи эзэмшүүлэх, мэс заслын тоног төхөөрөмжийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх, Монгол улсад нутагшуулах, нуруу нугасны сүрьеэгийн улмаас мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тодорхой тооны өвчтөнийг БНСУ-д өндөр өртөгтэй мэс засалд үнэ төлбөргүй оруулах зэрэг олон ажлуудыг хийж эхлээд байна.

Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоо, тэдний санал санаачлагыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй юм.

Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй болж сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношлогоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ байнга ууж, эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой эрин үед бид амьдарч байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46656
0 эможи
keyboard_arrow_up