Сургуулийн орчинд хориглосон ХООЛ ХҮНСНИЙ жагсаалт
Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтанд хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дараах жагсаалтыг баталсан байдаг.
Монгол улсын сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт
1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
4. Өндөг, хуурай өндөг, майонез
5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
7. Кофе
8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)
9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)
10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)
11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
13. Дулааны боловсруулалтанд орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн
14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс
15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтанд дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс
16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн
17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс
18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс
19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон
20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн
21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материа
Сургуулийн орчин дахь хоол хүнсний илчлэг, шимт чанар
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын төв “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын Судалгаагаар сургуулийн орчинд худалдаалж байгаа сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг ЭМС-ийн 207 тоот тушаалын заалттай харьцуулж үзэхэд эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь хэрэглэхийг хориглосон хоол хүнс байгаа нь харагдаж байна (Хүснэгт 41).
Хүснэгт 41. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл
Ангилал |
Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл |
Чихэр |
Shokolatе bean, Chupa chups, Bon bon, Bebeto, Ali baba, тэсэрдэг чихэр, Mаом, аньстай үрэл |
Шоколад |
Snikers, Аlpen gold, Тэмүүка, |
Жигнэмэг |
Хрустик, Сумо, Счастливый день, Контик, Джек, Чук кек, Мон Амур,Корсарз, Артек |
Нарийн боов |
Напелеон, кекс, эклер, торт |
Чипс |
Chipso, Potato chips, попкорн, Ob, Lays chips, Khaan chips, Amt chips |
Түргэн хоол |
пирожки, ороомог, мантуун бууз, кимбаб, хуушуур, пицца, хотдог, гамбургэр |
Зайрмаг |
Мамбо, Хаан зайрмаг, Морозко, Маша, Jerry, Доктор, Бүжин, Боролдой, Berryvit, Батос, Бабулай, Бамбар, Аляска, аарцтай зайрмаг |
Хоол |
цуйван, соустай будаа, шарсан зайдас, нийслэл салат, будаатай хуурга, өндөг |
Ундаа |
үзэмний шүүс, Маамуу ундаа, Гоё ундаа, Fuze tea, Кока кола, Сhewy fruit, Зөв аарцны ундаа, Сор сор, Жүржийн талст, Мульти, Доктор жүүс, Анар ундаа, 370 ундаа |
Жимс |
мандарин, хар чавга, хатаасан банана, алим |
Сүүн бүтээгдэхүүн |
Chokolate milk, Сливочный иогурт, Rio тараг, Монфреш сүү, Маамуу сүү, Гоё тараг, Анар сүүн ундаа |