Элэгний C вирусын эмийн жорыг, улсын хэмжээнд 174 эмч бичих эрхтэй
2017 оны 8 сарын 29
Элэгний С вирусын эмийн жорыг улсын хэмжээнд 174 эмч бичих эрхтэй бөгөөд энэ эмч нарт хандсанаар та элэгний вирусын эмийг хөнгөлөлттэй авах нөхцөл бүрдэнэ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирусын эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэр дээрх банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.
Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46451
0 эможи