Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөлдөж байна

2014 оны 6 сарын 18

Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд “Халдварын сэргийлэлт, хяналт” симпозиум болж байна. Тус зөвлөгөөнд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн олон төлөөлөгч нар оролцож байна. Энэ симпозиум нь Монгол, Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой юм.

 

Эрүүл мэндийн байгууллагад хийгдсэн эмчилгээ, үйлчилгээний явцад үйлчлүүлэгч шинээр халдвар авч халдварын шинж тэмдэг нь эмнэлэгт хэвтсэнээс хойш хугацаанд илэрсэн халдвар болон эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа халдварт өртөх явдал буюу манай улсад эмнэлгээс шалтгаалсан халдвар гарсаар байна. Тиймээс эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэж байгаа юм.

Зөвлөгөөний төлөөлөгчдөд хандан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “ Өнөөдрөөс нэг жилийн өмнө бид анхны зөвлөгөөнөө хийж, түүнд Герман улсын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүрэлцэн ирж, оролцож байсан. Тус зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлж, бид:

        1. Эрүүл мэндийн байгууллага дахь хавдрын сэргийлэлт хяналтын тогтолцоо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, хийгдэх үйл ажиллагааны жагсаалт, мэдээ, мэдээллийн журмыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186 тоот тушаал батлуулав.

         2. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хавдраас сэргийлэх чиглэлээр 12 зааврыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаалаар батлуулсан” гэлээ.

Дэд сайд мөн тус зөвлөгөөнд оролцож байгаа мэргэжилтнүүд болон, дэмжлэг үзүүлж байгаа байгууллага хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд эмчлүүлэгсэд болон эмнэлгийн ажиллагсад, тэдгээрийг эрсдлээс сэргийлэх арга хэмжээнд хүн бүрийн оролцоог дэмжиж, тусгаарлалт, ариутгал, халдваргүйтгэл, тархвал судлалын тандалт, хяналтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцолж байлаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4644
0 эможи
keyboard_arrow_up