Өнгөрсөн жил ХӨСҮТ-д вируст гепатит B, C-ийн 470 тохиолдол шинээр бүртгэгджээ

2017 оны 8 сарын 28

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталсан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусын халдварын тархалтыг хяналтад авах явдал юм. 2016 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвд вируст гепатит B, C-ийн 470 тохиолдол бүртгэгджээ. B вирусын 24 хувь, C вирусын 19 хувь нь шүдний эмнэлэг, гоо сайхны газруудаар үйлчлүүлсэн байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас сарын аяны хүрээнд эмнэлэг, гоёлын гоо сайхны газрууд болон иргэдэд зориулан цусаар дамжих халдвараас сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх, мэс ажилбар болон дурангийн багажит клиникүүд, гоо сайхны газруудад халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46393
0 эможи
keyboard_arrow_up