Энэтхэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017 оны 8 сарын 28
БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нар Монгол Улсад ажиллаж байна.
Тэд Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр үнэ төлбөргүй үзлэг хийх юм байна.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж, сургалт зохион байгуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46390
0 эможи