Өглөө дөнгөж сэрэнгүүтээ ус уух нь эрүүл мэндэд сайн уу?

2017 оны 8 сарын 19

Энэ талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Ихэнх хүмүүс орноос дөнгөж босонгуутаа ус уух нь эрүүл мэндэд маш их хэрэгтэй гэж үздэг бол зарим нь сайн гэдэгт итгэдэггүй.

Тэгвэл шинжээчид өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ ус уух нь бидний эрүүл мэндэд маш сайн гэдгийг батласан байна. Өглөө сэрэнгүүтээ ус ууснаар тодорхой өвчин эмгэг тусахаас сэргийлэхээс гадна, өвдөлтийг намдаах ач тустай. Сэлэнгүүтээ ус ууж заншсанаар

-Толгой өвдөх

– Бие янгинах

– Рахит

– Сүрьеэ

– Менингит

– Бөөр давсагны өвчин

– Бөөлжис цутгах

– Ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл

– Өтгөн хаталт

– Шээс бэлгийн замын өвчин

– Чихрийн шижин

– Чих хамар хоолойн өвчин зэргээс хол байх боломжтой.

Ойролцоогоор 170мл-н хэмжээтэй аягаар 4 аяга ус өглөө сэрэнгүүтээ тогтмол ууж занших хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг эрдэмтэд дахин дахин сануулж байна. Хэрэв нэг дор ууж чадахгүй бол бага багаар нэмэгдүүлсээр 4 аяга ус уухад дасч болно гэдгийг санаарай.

Өглөөний цай ууснаас хойш 45 минутын хугацаанд ямар нэгэн шингэн юм уухгүй байхыг шинжээчид зөвлөж байна. 45 минутын дараа бүлээн ус уух хэрэгтэй, хүйтэн ус биш шүү. Хүйтэн ус уух нь хоол боловсруулах үйл явцыг удаашруулж тостой хоол хүнсийг хатууруулдаг байна.

Та доорхи өвчин эмгэгээс ангижрахын тулд дээр дурдсан хэмжээтэй усыг дараахь хугацаагаар уугаарай.

– Ходоодны салст бүрхэвчний үрэвсэл -10 хоног

– Өтгөн хаталт – 10 хоног

– Чихрийн шижин – 30 хоног

– Цусны даралт ихсэх өвчин – 30 хоног

– Сүрьеэ өвчин – 90 хоног

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46139
0 эможи
keyboard_arrow_up