Өглөөний цайгаа уудаггүй бол өөрийгөө цөсний хагалгаанд бэлтгэж байгаа хэрэг

2017 оны 8 сарын 19

Ихэнхи хүмүүс цөсний хүүдий авах мэс засалд орсноо дахин цөс гэх зүйлгүй боллоо гэж боддог. Цөс  ямар үүрэгтэй вэ?

Цөс нь элгэнд бий болж цөсний хүүдийд хуримтлагдан хадгалагдаж байдаг. Ходоод гэдсээр хоол, өөх тос орж ирсэн үед цөсний хүүдийн агшилтаар хүүдийгээс гарч нарийн Цөсний чулуужих өвчин хөдөлгөөний хомсдол, буруу хооллолтоос шалтгаалан үүснэгэдсэнд орж өөх тосыг боловсруулан цийдмэгшүүлж боловсруулахад оролцдог.
Хэрвээ цөс ялгарах , ашиглах хэрэгцээ үүсэхгүй байх юм бол цөсний хүүдийд байгаа цөсний шингэн хэсэг эргэн шимэгдэж өтгөн хэсэг нь үлдэж бөөгнөрч чулуу үүснэ.

Чулуу нь найрлага болон тооноос хамаарч янз бүр байна. Нэг том хэмжээтэй эсвэл олон жижиг буюу элсэрхэг чулуу гэж  нэрлэдэх олон янз. Өвчтөнд нэг том чулуу нь аюул учруулах нь арай бага байхад элсэрхэг чулуу нь элэг болон цөсний сувагт орж бөглөн шарлалт болон өвдөлтийн шок үүсгэх аюултай.

Сүүлийн үед цөсний чулуужих өвчин ихсэж байгаа. Энэ нь хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүснэ.

Эмэгтэйчүүд турах жин хаяна гэж хоолоо бүр мөсөн хассанаар ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямарч, жин хаясан авч хэдэн сарын дараагаар цөсний хүүдий авхуулах хагалгаанд орох нь цөөнгүй байна. Тохиолдлын хувьд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

Цөсний хүүдийн чулуу үүсэх эрсдэлт хүчин зүйлс:

Хүйс: эмэгтэй
Нас: 40- өөс дээш настай
Төрсөн эмэгтэй
Тарган: биеийн жин өөрийн өндөртэй харьцуулан харьцааг гаргаж үздэг.
Дээрхи 4 шинжийн 2 буюу түүнээс дээш эрсдэл байвал та цөсний чулуунаас сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд:

Биеийн жинг хэвийн барих
Эрүүл зөв хоолло
Идэвхитэй хөдөлгөөнтэй байх
Жингээ зөв хасах
Хэвлийн таргалалтаас сэргийлэх нь хамгийн чухал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46138
1 эможи
keyboard_arrow_up