НЭМҮТ-ийн баг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажиллаад ирлээ

2017 оны 8 сарын 09
Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний хэмжээнд ажиллаж буй нийгмийн эрүүл мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шинэ мэдээллээр хангах, улс орны хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 21 аймагт ажиллах зорилт тавьсан. Энэ хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн Булган, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж, мэргэжилтнүүдэд сургалт амжилттай зохион байгуулаад ирсэн.

Харин энэ удаад Монголын баруун бүс болох тодруулбал Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудаар амжилттай зохион байгуулаад ирлээ. Сургалтыг НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ, Орчын эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал нар зохион байгуулсан юм.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45801
0 эможи
keyboard_arrow_up