Сэтгүүлчид өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах эрхтэй болов
ЭМЯ-наас сэтгүүлчдийн дунд зарласан “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдаан өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдааныг зохион байгуулсан юм.
Шагнал гардуулах үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Уралдаанд нэвтрүүлгийн төрлөөр 6, нийтлэлийн төрлөөр 34, нийт 40 бүтээл ирсэн. Эдгээрээс шүүгчдийн саналаар төрөл тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж шагнал гардуулж байна. Уралдаанд идвэхитэй оролцож, тэргүүн болон тусгай байр эзэлсэн та бүгдэд баяр хүргэе” гэв.
Нийтлэл болон нэвтрүүлгийн төрлөөр эхний гурван байрт шалгарсан сэтгүүлчдийг өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах эрхийн бичгээр шагнасан бол тусгай байр эзэлсэн долоон оролцогчийг дурсамж, мөнгөн шагналаар шагнаэ урамшуулсан юм.
Нэвтрүүлгийн төрөлд нэгдүгээр байрт сэтгүүлч Б.Мөнх-эрдэнэ, Стар телевиз “Амьдралын тасалбар” сурвалжлага, хоёрдугаар байрт сэтгүүлч Ө.Отгонбаатар, ТВ-5 телевиз “Амжилтын төлөө” ярилцлагын нэвтрүүлэг, гуравдугаар байрт А.Сарантуяа, МҮОНР “Харвалтыг эмчилж болно” радио нэвтрүүлэг, Нийтлэлийн төрөлд нэгдүгээр байрт Г.Отгонжаргал, Үндэсний шуудан сонин “Зүрхний эх баригч”, хоёдугаар байрт Б.Гэрэл, Medee.mn сайт “Монгол эмч нар гавлын ясыг нээхгүйгээр судсан дотроос хагалгаа хэрхэн хийдэг вэ", гуравдугаар байрт Э.Адъяасүрэн Хэвлэлийн төлөөлөгчдийн холбоо “Үүдэнд гээгдсэн бухимдал” нийтлэлээр тус тус шалгарлаа.
Тусгай байранд С.Юмсүрэн, Монголын үнэн сонин “Шинжилгээний сорьц тээвэрлэдэг болсноор урт дараалал ард хоцорчээ", О.Бат-Ундрах, Өнөөдөр сонин “Монголчууд зүрхний өвчнийг “ялдаг” болжээ”, М.Ариунцэцэг “Эхийн эндэгдэл эрс буурсан он жилүүд", Х.Бат-Ирээдүй “Эрүүл мэндийн салбарын шинэ бодлого”, С.Мөнхдалай, Өвөрхангайн элч сонин “Эрүүл энхийн гурвалжин, таван гишүүнт учирлал”, Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ, “Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө” сэдвээр тус тус уралдаанд оролцон шагналын эзэд болов.