Элэгний вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдах иргэдийг бүртгэж байна
Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” төв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд С вирус тоолох шинжилгээг үнэгүй хийх ба В вирусын эмчилгээнд уух Теноповер, С вирусын Хиспинат эмийг нэг сарын хэрэглээг үнэгүй өгөх юм байна. Харин дараагийн саруудад Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй үнээр худалдах аж. С вирусын Хипсинат эм 210 мянгаар худалдаалагдаж байгаа бөгөөд 140 мянган төгрөгөөр авч 3-6 сар хэрэглэж болох юм байна. Мөн Теноповер эмийг зургаан мянган төгрөгөөр авч хугацаа харгалзахгүйгээр уух боломжтой аж.
Уг эмчилгээ оношилгоонд нас, хүйс хязгаарлахгүйгээр хамрагдах боломжтой. Мөн шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 15-ныг дуустал бүртгэх юм байна.