Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе !
“Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо”-оос санаачлан 1992 оноос эхлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоногийн аяныг жил бүрийн наймдугаар сарын эхний 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэ жил энэхүү долоо хоногийг “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор ЭМЯ, НЭМХ, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
Монгол улсадхүүхдийг эхийн сүүгээр хооллохүзүүлэлтүүд жил ирэх тутам буурсаар байна. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөс хойш эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь хүртэл буурч3, бага насны хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна.
Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг. Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг1 бөгөөд эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосноор суулгалтаар эндэх эрсдэлийг 75-93хувь, уушгины хатгалгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь бууруулдаг2 байна.
Мөн багадаа эхийн сүүгээр хооллож байсан хүүхэд 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар буурдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллолтыг хөхүүлэн дэмждэг, урам зориг өгдөг байх хэрэгтэй.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалж байна.
НЭМГ