ФОТО: Вируст хепатиттай тэмцэх өдөр-2017

2017 оны 7 сарын 26

Жил болгоны 7-р сарын 28-ны өдөр тэмдэглэдэг Дэлхийн хепатиттай тэмцэх өдрийг угтаж ЭМЯ, ДЭМБ, Fire ТББ хамтран талархлын өдрийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгт төрийн, төрийн бус, хувийн, олон улсын байгууллагууд, өвчтөн, ард иргэд, хэвлэл мэдэллийн төллөөл оролцлоо. "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэд дунд зохион байгуулагдаж байгаа хепатитын В, С вирусын үнэ төлбөргүй илрүүлэг шинжилгээнд өдгөө 230 мянган иргэн хамрагдан бөгөөд энэ нь хамрагдсан зохих хун амын 40 орчим хувь нь аж.

Мөн эрүүл мэндийн даатгалаас 210 мянган төгрөгийг хепатит С-гийн сарын эмчилгээнээс хөнгөлөн дааж байгаа нь оло олон хүн эмчилгээнд хамрагдаж, эмчлүүлсэндээ талархаж байна.

"Хепатитын тархалтыг бид цөмөөрөө: иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран, хүчээ нэмж байж л буруулж чадна. Хамтран ажиллахад ямар амжилт гаргаж, ямар үр дүнд хүрч болдгийг "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилт үзүүлж чадаж байна" гэж Эрүүл мэдийн сайд, Др А.Цогцэцэг хэллээ.

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд хамтарч ажилласан иргэд, эрүүл мэндийн салбарынхан, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөлд баяр хүргэж, "Элэг бүтэн Монголын" төлөө хамтран ажиллаж байгаад тань талархал илэрхийлж дурсгая" хэмээсэн үгтэй талархлын дурсгалыг гардуулаа.

Дашрамд сануулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганаар баталсан "Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021"д хепатитын вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг ДЭМБ-ын гишүүн улс орнууд баталсан билээ.

123

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45366
0 эможи
keyboard_arrow_up