ЯГ ОДОО: Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна

2017 оны 7 сарын 09

Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурал өнөөдөр Blue Sky зочид буудалд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурлыг "Эрхтэн шилжүүлэн суулгахад хүний нөөцийг чадавхижуулах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Олон улсын хуралд 10-аад орны 20 гаруй эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэх юм. Тус хурлын гол зорилго нь  бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч судлаачдад олгоход оршиж байна.

Энэхүү олон улсын хурал нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамарч, нээлттэй явагдах бөгөөд хурлын үеэр эмнэлэгийн шинэ тоног төхөөрөмж, эм, эмнэлэгийн хэрэгслийн үзэсгэлэн, танилцуулгууд гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44957
0 эможи
keyboard_arrow_up