ЭМЯ: Баярын үеэр бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

2017 оны 7 сарын 06

Улсын баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт үүрэг болгож, дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:

Нэг: Зохион байгуулалтын талаар

1.1    Эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг, нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, зайлшгүй шаардлагатай эм тариа, ороох боох материал, цус, цусан бүтээгдэхүүнийн нөөц, унаа, шатахууны бэлэн байдлыг хангах, нөхөн хангалтыг шуурхай хийх;
1.2    Болзошгүй гамшиг, осол, хордлого, үер усны аюул, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, ор дэлгэх тооцоо, судалгаа гаргаж, төлөвлөгөөг тодотгох;
1.3    Амралт, баярын өдрүүдэд туршлагатай эмч нарыг нэмэлтээр жижүүрт томилох;
1.4    Баярын өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажпын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчлийг гаргахгүй ажиллах;
1.5    Хариуцлагатай жижүүр хийх, алсын дуудлаганд явах эмч, сувилагч, бусад мэргэжилтэн, туслах ажилтнуудын хуваарийг батлан, хуваарийн дагуу ажиллуулах;
1.6    Эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 2 удаа (08.00-16.00 цагийн мэдээг 17.00 цагт, 16.00-08.00 цагийн мэдээг 09.00 цагт) хавсралтад заасан хүснэгтийн дагуу ЭМЯ-ны хариуцлагатай жижүүрт мэдээлж байх;
1.7    Нийтийг хамарсан хордлого, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ноцтой алдаа, зөрчил гарсан үед хугацаа харгалзахгүй Эрүүл мэндийн яамны хариуцлагатай жижүүрт шууд мэдээлнэ. (Утас- 323002)

Хоёр:    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний найдвартай тасралтгүй байдлыг хангах талаар

2.1    Эмнэлэг бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан баярын өдрүүдэд орны ачааллыг зохицуулж, амралтын хугацаанд тухайн эмчлэгч эмч ирж эсвэл тасагт жижүүр хийж байгаа эмч жижүүрийн ахлах эмч зөвшилцөж хөнгөн өвчтнийг эмнэлгээс гаргах;
2.2    Хүндэрсэн өвчтөн, эх, хүүхдэд эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж, эмч нарын хамтарсан үзлэг, зөвлөгөөнийг хугацаа алдалгүй хийж, эмнэлэг хооронд шилжүүлэх тохиолдолд шилжүүлэх эмнэлэгт урьдчилан мэдэгдэх;
2.3    Эмнэлгийн хүлээн авахаас үйлчлүүлэгчийг буцаах тохиолдолд зөвлөгөө өгч баталгаажуулах;
2.4    Алсын болон ойрын түргэн тусламжийн дуудлаганд явах унааны бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууныг хангалттай хэмжээгээр нөөцлөх;
2.5    Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвөөс зөвлөгөө авах тохиолдолд эхлээд цахимаар зөвлөгөөг авч, шаардлагатай тохиолдолд зөвлөх эмч нарыг орон нутагт ажиллуулах ажлыг шуурхай зохион байгуулах;
2.6    Жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн хүндрэл, аливаа халдварт өвчний сэжигтэй (хордлого, суулгалт, халууралт...гэх мэт) тохиолдлыг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ эмнэлгийн унаагаар хүргэж өгөх эсвэл шилжүүлэх эмнэлгийн унааг (утас 100) дуудаж хүлээлгэж өгч, хүлээн авч хүлээлгэн өгсөн тухайгаа баталгаажуулах;
2.7    Хяналтын хугацаандаа ирж үзүүлээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг баярын өмнө заавал үзэж, зөвлөгөө өгөх;
2.8    Төрөх хугацаа дөхсөн жирэмсэн эмэгтэйг эхийн амрах байранд урьдчилан амраах;
2.9    Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ алслагдсан газарт зорчуулахгүй байх талаар зөвлөгөө өгөх;
2.10    Хоолны хордлого, осол гэмтэл (зам тээврийн осол, хурдан мориноос унах... гэх мэт), наршилт, түлэгдэлт, үер усны аюулаас сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажпыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол түгээж, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд өөрсдийн ажилтнуудаа эрсдлээс сэргийлсэн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгч ажиллана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44882
0 эможи
keyboard_arrow_up