Гадны орнуудад ХАМГИЙН өндөр үнээр хийгддэг ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслууд
Мэс засал гэдэг нь өвчтэй, зовлонтой хүмүүсийн аврал болж, амь насыг нь хамгаалдаг гайхалтай үйл явц билээ. Энэ нь хэрэглэх технологи, ажиллагаа зэргээсээ хамаарч үнийн тухайд харьцангуй өөр өөр байх юм байна. Ингээд Дэлхийн хамгийн өндөр үнэтэй мэс заслуудыг танилцуулъя.
Мөгөөрсөн хоолойн мэс засал- 205,000 доллар
Мэс заслын эмч нар өвчтөний мөгөөрсөн хоолойд хагалгаа хийж, амьсгалах боломжыг нээх үүднээс шинэ урсгалыг бий болгодог. Ингэхдээ мөгөөрсөн хоолойд нүх гаргаж, пластик гуурсуур суулгаж өгдөг байна. Энэ нь маш хүнд хагалгаа бөгөөд нарийн ажиллагаа ихтэй тул 205,000 долларын үнэ хүрдэг юм. Мэс засал амжилттай явагдаж дууссаны дараа өвчтөн эмнэлэгт хэвтэж, курс эмчилгээ хийлгэнэ.
Бөөр шилжүүлэн суулгах- 262,900 доллар
Энэхүү хагалгаа нь маш эрсдэлтэй, өндөр ур чадвар шаардсан ажилбар юм. Өвчтөн мэс засалд орохоосоо өмнө өөрт тохирох донорыг олох хэрэгтэй бөгөөд бэлтгэл хангах гэхчлэн багагүй мөнгө зарцуулна. Харин мэс засал амжилттай болсны дараа өвчтөн насан туршдаа үнэтэй эм тариаг тогтмол хэрэглэх ёстой болдог юм.
Нойр булчирхай шилжүүлэн суулгах- 289,400 доллар
Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал нь түүний анатомын байрлал, физиологи үйл ажиллагаа, ялгаруулж буй олон тооны шүүрэл болон иммуносупрессив, мэс заслын техникийн зарим асуудлаас болоод клиникт хэрэгжитлээ нэлээн хугацаа шаардсан байдаг. Орчин үед энэхүү саад бэрхшээлүүдийг гэтлэн давж, клиникт өөрийн тогтвортой байр сууриа олж, итгэлтэйгээр цааш хөгжиж байна. Ихэнх хүмүүс нойр булчирхайн хорт хавдраас үүдэн шилжүүлэн суулгах мэс засал хйилгэдэг юм. Мэс засал дууссаны дараа эмнэлэгт удаан хугацааны турш хэвтэн эмчлүүлэх ёстой байдаг.
Элэг шилжүүлэн суулгах- 577,100 доллар
Тус мэс заслаас болж маш олон хүн алтан амиараа хохирч байсан юм. Цээжийг нээж, вейн болон артерийн судасны бөглөрөлийг гаргаж, хэвийн байдалд шилжүүлэх ажилбар юм. Энэ нь амьд үлдэх магадлал 50 хувьтай бөгөөд ажиллагаа ихтэй, эрсдэл өндөртэй мэс засалд тооцогддог. Хагалгаа амжилттай болсон тохиолдолд өвчтөн насан туршдаа эмчийн хяналтанд байж, эм, тариа хийлгэх болно.
Цээжний хөндий нээх мэс ажилбар- 324,000 доллар
Тус мэс заслаас болж маш олон хүн алтан амиараа хохирч байсан юм. Цээжийг нээж, вейн болон артерийн судасны бөглөрөлийг гаргаж, хэвийн байдалд шилжүүлэх ажилбар юм. Энэ нь амьд үлдэх магадлал 50 хувьтай бөгөөд ажиллагаа ихтэй, эрсдэл өндөртэй мэс засалд тооцогддог. Хагалгаа амжилттай болсон тохиолдолд өвчтөн насан туршдаа эмчийн хяналтанд байж, эм, тариа хийлгэх болно.
Зүрх шилжүүлэн суулгах- 997,000 доллар
Энэ нь хамгийн эрсдэл өндөртэй мэс засал юм. Зүрхний өвчлөл, хорт хавдар нь шууд үхэлд хүргэх аюулт өвчин тул зүрх шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрдэг. Харин чанарын өндөр түвшин, аюулгүй байдлыг амлаж, АНУ-д 2 тэрбум гаруй төгрөгөөр мэс заслыг хийж гүйцэтгэдэг юм. Мэс засал амжилттай болж өндөрлөсний дараа 15 жилийн турш эмчийн хяналтанд байх хэрэгтэй аж.
Уушиг шилжүүлэн суулгах- 797,200 доллар
Уушигний хорт хавдар нь ихэвчлэн тамхинаас үүдэлтэй байдаг. Энэ нь цаашлаад үхэлд хүргэх аюултай тул яаралтай шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэх хэрэгтэй болдог юм. Харин Америк улсад энэ нь маш өндөр үнэтэй бөгөөд хагалгааны өмнөх бэлтгэл, донор эрхтэн, хагалгааны дараах асаргаа, сувилгаа, эм тариа гээд бүх зүйлс нь нийлээд 797,200 доллар хүрдэг байна.