“Аюулгүй цус-Эхчүүдийг аварна”авлагагүй донорын өдөрлөг зохион байгууллаа
2014 оны 6 сарын 16
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, Дэлхийн цусны өдрийг угтаж “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна”уриан дор ХУЭМН, ЦСҮТ-тэй хамтран цусны авлагагүй донорын өдөрлөгийг 2014.06.13-нд зохион байгууллаа. Донорын өдөрлөгийг ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун нээлээ. Мөн ЭМН-ийн хүндэт донор сувилагч М.Туяа, Д.Цэнгэлмаа нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав. 2014 онд шинээр Хүндэт донор болсон 5 иргэнийг ХУЭМН дараалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулав. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамт олон идэвхитэй дэмжин оролцож цусаа хандивлалаа. Нийт 73 хүн бүртгэлд хамрагдсанаас 50 хүн буюу 17500гр цус бэлэглэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4474
0 эможи