“Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт болов

2017 оны 6 сарын 23

Манай улсын эмнэлгийн практикт цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг сайжруулах, аюулгүй цус сэлбэлтийн талаарх эмнэлгийн удирдах ажилтан, эмч, мэргэжилтний мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, нотолгоонд суурилсан цус сэлбэлтийн эмнэлзүйн удирдамжийг эмнэлгийн практикт зөв, зохистой ашиглахад сургах асуудал чухлаар тавигдаж байгаа билээ. 
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ) - 5 төслийн  цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан “Зонхилон тохиолдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх” зааврын хэрэгжилтийг сайжруулах, мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургагч багш бэлтгэх гурав дахь удаагийн сургалт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2017оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Гурван өдөр үргэлжилсэн уг сургалтад 21 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд эмч мэргэжилтнүүд хамрагдлаа. 
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болсон цусны чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэн Монгол улсын Засгийн газар онцгой анхаарч 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байр, 2,0 тэрбум төгрөгөөр орон нутгийн 26 цусны салбар төвийн байрыг засварлан. Донорын сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг сайжруулах, цус, цуглуулах, шинжлэх, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмж, техник, технологийн бүрэн шинэчлэлт хийхэд АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 8,7 тэрбум, 26 цусны салбар төвд нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол улсын цусны алба олон улсын түвшинд хүрч, хөгжилтэй орны үйлдвэрлэдэг бүхий л нэр төрлийн цусан бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллагыг хангах бололцоо бүрэн бүрдлээ. 
Цаашид цус сэлбэх үйл ажиллагаанд оролцдог эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44559
0 эможи
keyboard_arrow_up