B, C вирус тоолох шинжилгээг 22 лабораториор хийнэ

2017 оны 6 сарын 21

40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.
 “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.
Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:
1.    Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2.    Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3.    Халдварт өвчин судлалын үндэсний төв
4.    Хавдар судлалын үндэсний төв
5.    Багануур эрүүл мэндийн төв
6.    Интермед эмнэлэг
7.    УБ Сонгдо эмнэлэг
8.    Грандмед эмнэлэг
9.    Аллергимед эмнэлэг
10.    Монгол Хьюндай эмнэлэг
11.    Итгэл эмнэлэг
12.    Онкоген лаборатори
13.    “Гялс” Анагаах ухааны төв
14.    Мобио лаборатори
15.    Оношмед лаборатори
16.    “Бона Вита” лаборатори
17.    “Протолаб” лаборатори
18.      Элэгний төв лаборатори
19.    “Гэгээн Ар Үр” лаборатори
20.    Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
21.    “Евростандарт лаборатори
22.    Хаппи веритас 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44514
0 эможи
keyboard_arrow_up