ФОТО: Өнөөдөр сүхбаатар дүүрэгт “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөг боллоо
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 15-наас эхлэн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг хийж буй Сүхбаатар дүүргийн хувьд 1-20 дугаар хорооны 40-65 насны 17790 иргэнийг хамруулахаар ажиллаж байна.
Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах зорилтот бүлгийн 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд тухайн оршин суугаа харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд хандах боломжтой юм.
Тэгвэл энэхүү үйл ажиллагааны талаархи мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн нээлтэнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү нар оролцсон юм.
Өдөрлөгийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эрхэс” клиник болон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний вирүсийн халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хяналтад авах явдал юм.
Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаар эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд хэрэв В, С вирүс илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудад вирүс тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах юм. Мөн эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа билээ. Цаашид буюу ирэх 2018 онд 15-39 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд тодорхой үе шаттайгаар хамруулах зорилготой ажиллаж байна.