Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У Ян Соб-оор ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцов.
Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлгийн төслийн эхний үе шат Чингэлтэй дүүрэгт явагдаж байгаа бөгөөд үр дүн сайн байгаа гэж талууд дүгнэж, цаашид үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэгт үргэжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Мөн Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс нурууны сүрьеэгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чиглэлээр ХӨСҮТ-өөс мэс заслын эмч нарыг БНСУ-д сургалтад хамруулах, мөн нурууны ясны сүрьеэтэй мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тодорхой тооны өвчтөнийг БНСУ-д эмчлүүлэх талаар харилцан санал солилцлоо.