“Элэг бүтэн Монгол” өдөрлөг Говьсүмбэр, Дорноговь аймагт амжилттай үргэлжиллээ

2017 оны 6 сарын 12

2020 он гэхэд элэгний В,С вирусгүй жишиг улс болох зорилт тавин ажиллаж буй  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа. “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн хүрээнд Улсын төв III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Гранд мед эмнэлгийн эмч нар 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөв.  

Говьсүмбэр аймгийн  40-65 насны иргэдийн элэгний В,С вирусны эрт илрүүлгийн хувь 71-д хүрчээ. Өдөрлөг  тус аймгийн Боржигин чуулгын өмнөх талбайд  болж, 940 гаруй иргэдийг  10.00-16.00 цагийн хооронд үзлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв.  Өдөрлөгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг т  тарилгын болон шарлагын аппарат, вакцины халуун, хүйтнээ барьдаг сав, явуулын эмийн сан зэрэг аппарат, тоног, төхөөрөмж гардуулсан юм.    Мөн Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Өрхийн эрүүл мэндийн төвийн Бичиг хэргийн ажилтан Ганбатын Оюунгэрэл, Баянцогт сумын эрүүл мэндийн төвийн жолооч Д.Зоригт, Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Цэрэнтогтох, Нэгдсэн эмнэлгийн их эмч О.Оюун нар шагнагдсаныг  Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулан өглөө. 

Харин  П.Ганчимэг, Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн эмч  Э.Хүрэлбаатар, Э.Хандмаа П.Дашцэрэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга О.Одмандах, Нэгдсэн эмнэлгийн эмч Э.Сарнай нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдав.   Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  “Эрүүл мэндийн салбарын дээд шагналуудыг хүртсэн Та бүхэндээ ажлын ажилт хүсч, баяр хүргэе. Эмч, эмнэлгийн ажилчид амралтын өдрөөр ч утсаа салгах эрхгүй, хүний төлөө зүтгэж явдаг билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад манай улс 2020 он гэхэд  элэгний В,С вирүсгүй жишиг улс болох амлалт өгсөн. Бүх иргэдээ үе шаттайгаа энэ үзлэг, оношлогоонд хамруулж, эмчилгээний үр дүнг хянаж ажиллана. Тиймээс 40-65 насны иргэд В,С вирусны үзлэг оношлогоондоо даруй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм. 
“Элэг бүтэн Дорноговь” өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын 3-р төв эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС болон Гранд мед эмнэлгийн 20 гаруй нарийн мэргэжлийн эмч нар аймгийн төв талбайд үзлэг оношлогоо хийлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44222
0 эможи
keyboard_arrow_up