Харшлын сорилыг даатгалаар үнэ төлбөргүй тавьж эхэллээ
2017 оны 6 сарын 12
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харшлын сорил тавьж байгаа аж. Ингэхдээ нийгмийн даатгал төлсөн хэн бүхэнд үнэ төлбөргүй юм байна. Цагийн хувьд өглөө 08.30-17.00 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой бөгөөд астматай хүмүүс хүртэл даатгалаараа шинжилгээнд хамрагдаж болно.
Нэг зүйл сануулахад, даатгуулагч бүрт улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй. Улиралдаа тэрхүү эрхээ эдэлсэн тохиолдолд хувиасаа мөнгө төлөхийг анхааруулъя.
Өөрөөр хэлбэл та улиралдаа улсын эмнэлэгт хандаж даатгалаараа үйлчилгээ аваагүй бол үнэ төлбөргүй харшлын сорил тавиулах эрх үүснэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44214
0 эможи