Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна

2017 оны 6 сарын 09

“Монгол улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн дархлаажуулалтын  бодлого” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Уулзалтанд ЭМЯ, ХӨСҮТ, Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд, бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ  Улирлын томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь томуугийн вакцин бөгөөд манай улсын хувьд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр төлбөртэйгөөр, мөн тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийдэг.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу томуугийн вакциныг үнэ нийлүүлж, дархлаажуулалт хийгдсэн нь тодорхой хэмжээгээр томуугийн өвчлөл буурахад нөлөөлсөн гэлээ.

Энэ удаагийн уулзалтаар улирлын томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн дархлаажуулалтад  хамруулах талаар зөвлөмж гарах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44155
0 эможи
keyboard_arrow_up