Манай улс “Сүрьеэгүй хотууд” санаачилгад нэгдлээ

2017 оны 6 сарын 07

“Сүрьеэгүй хотууд” хэмээх олон улсын санаачилгад манай улс нэгдлээ. Энэ нь сүрьеэгийн эсрэг тэмцэж байгаа байгууллага болоод улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой ба орон нутгийн засаг захиргааны оролцоонд тулгуурлан тус өвчний эсрэг тэмцэх олон улсын санаачилга юм байна. Одоогоор Энэтхэгийн Чиннай, Өмнөд Африкийн Дурбан, Пакистаны Карачи, Кенийн Кизуму, Перугийн Лима, Оросын зарим хотууд нэгдсэн аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Харвардын сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” хамтран “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болсон нь энэ санаачилгад нэгдэх эхний алхам болсон аж. Уг хөтөлбөрийг бүх дүүргүүдэд шат дараалалтайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Хан-Уул дүүргээс эхлүүлэхээр болжээ.

“Сүрьеэгүй хотууд” олон улсын бага хурал өнөөдөр манай улсад болж байна.

 


Албан ёсны эх сурвалж eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44063
0 эможи
keyboard_arrow_up