"Тархины цус хомсрох харвалтын оношилгоо эмчилгээний менежмент” үндэсний IV хурал боллоо
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “ТАРХИНЫ ЦУС ХОМСРОХ ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” сэдэвт IV дэхь удаагийн конференци сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЭМЯ-ны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.
Тус конференци - сургалтыг Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амд үзүүлэх мэдрэл, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, Эрүүл Мэндийн Сайдын 313, 429-р тоот тушаалуудын хэрэгжилтийг хангах, лавлагаа тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн хамт олон зохион байгуулсан юм.
Конференцид тус эмнэлгийн удирдлагууд болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, БХХСАХНЭ, 21 аймаг, 9 дүүргийн ЭМТ, АШУҮИС,Хувийн хэвшлийн эмнэлгүүд, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийнмэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгоо, сэргээн засах, уламжлалт, ерөнхий мэргэжлийн 210 гаруй эмч мэргэжилтэн, эрдэмтэн багш нароролцлоо.