ГССҮТ, БНФУ-ын Орлеан хотын НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2017 оны 6 сарын 02

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БНФУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, БНФУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн асуудал эрхэлсэн Анне Биро болон БНФУ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар өнөөдөр ГССҮТ-д ажиллалаа.

ГССҮТ нь 2009 оноос эхлэн БНФУ-ын Орлеан хотын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хамтын ажиллагааны хүрээнд  БНФУ-ын Орлеан хотын дүрс оношилгооны тасгийн эмч, Мэдрэлийн тасгийн эмч, Лабораторын тасгийн эмч, Сэргээн засах эмчилгээний эмч нар ГССҮТ-ийн эмч нар хамтран ажиллаж байна. Тодруулбал, Орлеан хотын Нэгдсэн эмнэлгийн эмч нар жил бүр багаараа Монголд ирж,  ГССҮТ-ийн эмч нар тус хотод очиж харилцан туршлага солилцож байгаагаа ажээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Бид хамтран ажиллаад нилээдгүй хугацааг үдэж, маш их туршлага хуримтлуулж чадлаа. Хоёр орны эмч нар хамтран туршлага солилцсоноор манай ГССҮТ-ийн ясны гэмтлээс эхлээд  нугасны хавдрын түвшинг Европын стандартын дагуу эмчилгээ, оношилгоог хийж байна. Цаашлаад эрчимт эмчилгээний эмч нарыг тус сургалтанд хамруулж, зарим шаардлагатай багаж тоног төхөөрөмж, шинэ технологийг  нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээлээ.

Мөн энэ үеэр ГССҮТ нь эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайтай болсон боловч одоогоор нисдэг тэрэг байхгүй тул энэ тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Францын талаас хүссэн юм.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43949
0 эможи
keyboard_arrow_up