ДЭМБ-ын 2018-2019 оны төсөв батлагдлаа
ДЭМБ-ын 70-р чуулган А болон Б гэсэн үндсэн хоёр хороонд хуваагдан үргэлжилж байгаа бөгөөд А хорооны хуралдаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Б хороонд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нар тус тус оролцож байна.
ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү батлагдсан төсөв нь Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ДЭМБ-ын тэргүүлэх чиглэлээр боловсруулагдсан ба шинээр ДЭМБ-ын бэлэн байдлын хөтөлбөр (69.1 сая ам доллар) болон нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцэх (23.2 сая ам доллар) зэрэг шинэ шинэ үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхээр тусгасан байна.
Харин А хорооны хуралдаанаар ОУ-ын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, нянгийн тэсвэржилт, онцгой байдлын үеийн бэлэн байдал, эрсдэлээс сэргийлэх олон талт арга хэмжээ зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Тухайлбал нянгийн тэсвэржилтийн асуудлаар ДЭМБ тунхаглал гаргаж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг дэлхийн бүх орны эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна. Энэхүү бодлого нь нянгийн тэсвэржилтийн асуудал нь ганц эрүүл мэндийн салбарынх бус хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбартай хамтарч ажиллах шаардлагатайг тодорхойлж байгаа юм.
Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд “Нэг эрүүл мэнд” хандлага нь дэлхийн 35 оронд антибиотекийн хэрэглээнд үндэсний түвшинд хэрхэн хяналт шинжилгээ хийх талаар аргачлал боловсруулж, боловсон хүчнийг сургаж, бэлтгээд байна.