ФОТО: “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгөөр НЭМГ-ын харьяа байгууллагын найман хос хуримлалаа

2017 оны 5 сарын 15

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран өнөөдөр “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Гэрлэх ёслолын ордноос тавдугаар сарыг “Гэр бүлийн сар” болгосонтой холбогдуулан ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа ариун үйлст эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг тус өдөрлөгт оролцуулж байгаа билээ.

Энэ ч утгаараа, өнөөдөр НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий найман хос гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хуримын ёслолоо дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа эдгээр хосуудын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан нь хамгийн том бэлэг байлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран зохион байгуулсан “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс дөрөв, “Өргөө” амаржих газар болон  Түргэн тусламжийн төвөөс тус бүр нэг хос оролцож, улс эх орондоо үлгэр дуурайлал болсон гэр бүлийнхээ нандин холбоог ийнхүү аз жаргалаар дүүрэн бататгалаа.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43513
0 эможи
keyboard_arrow_up