ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган боллоо

2017 оны 5 сарын 15

“1000 цагаан нөмрөгтөн” чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй “ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган”-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ, Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Бид үүнийг бууруулах үүднээс “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-доо тодорхой заалт оруулж, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж байна хэмээн онцоллоо.

Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Чуулганд олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43494
0 эможи
keyboard_arrow_up