ОУ-ын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээ эхэллээ

2017 оны 5 сарын 12

ДЭМБ, АНУ, Их британи, Австрали, Шинэ Зеланд БНХАУ-ын төлөөлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний багийнхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, МУ-ын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” (2005)-ийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхлүүлж байгаагаа танилцууллаа.

Үнэлгээний багийн гишүүд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн буюу үер, зудын гамшиг, хими, цацрагийн хордлогын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хөндлөнгөөс үнэлж, цаашид авах арга хэмжээний зөвлөмжийг өгөх юм.

Багийн гишүүд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43453
0 эможи
keyboard_arrow_up