ФОТО: Сүхбаатарын талбайд иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна

2017 оны 5 сарын 11

Өнөөдөр Сүхбаатарын талбайд улсын томоохон эмнэлгүүд иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.

 

"1000 цагаан нөмрөгтөн" эмнэлгийн мэргэжилтний чуулганы хүрээнд эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж буй бөгөөд уг арга хэмжээ өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Энэ үеэр эмнэлгүүдийн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн зөвлөгөө авч, үзлэгт хамрагдах боломжтой юм байна.

Тодруулбал,

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг-

Улсын хоёрдугаар төв эмнэлэг - Даралт, пульс, нүдний хараа тогтоох, биеийн жингийн индекс тогтоох үзлэг хийж, зөвлөгөө өгөх,

-Улсын гуравдугаар төв эмнэлэг - Бөөр, дотоод шүүрэл, мэдрэл, дотор, сэргээн засахын эмч нар багаараа ирж үзлэг хийж, зөвлөгөө өгөх,

-Хавдар судлалын үндэсний төв – Толгой, хүзүүний мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө,

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – Цусан дахь сахарын хэмжээ, биеийн жингийн индекс үзэж, эмэгтэйчүүдэд суулгац, ерөндөг үнэ төлбөргүй олгож,

-Гэмтэл согог судлалын үндэсний төв – Ясны сийрэгжилтээс сэргийлэх зөвлөгөө өгч байгаа бөгөөд хэвлийн ЭХО, ясны сийрэгжилт үзэж, Яаралтай түргэн тусламжийн төв анхны тусламжийг хэрхэн яаж үзүүлэх сургалт зэргийг зохион байгуулж байна.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн газар, Хүүхдийн төв сувилал, Энхжил, Гурван гал, Интермед, Уран ломбо шүдний эмнэлэг, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Оточ Маарамба анагаахын сургууль, Энхсаран сувилал, Монфа фарм, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төвүүд өөрсдийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43405
0 эможи
keyboard_arrow_up