“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

2017 оны 5 сарын 10

  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор нээж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, эх баригч нартаа мэндчилгээ дэвшүүллээ.

      Манай улс ОУСӨ-ийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор зохион байгуулж байгаа юм. ЭМЯ, ЭХЭМҮТ хамтран “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” сэдэвт сургалт, “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулъя” сэдэвт хүндэтгэлийн арга хэмжээг тус тус зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн сум, багийн эмч, сувилагч нар болон ОУ-ын байгууллагуудын төлөөлөгч нар оролцож байна.

   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, ОУСӨ-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, сургалт бусад арга хэмжээнүүд маань үр дүнгээ өгч, та бүхэнд мэргэжил арга зүйн бодит дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна.

      Бид “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлуулж, сувилахуй, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээ, сувилгааг төрийн ивээл дор бие даасан байдлаар нь хөгжүүлэх бодит эхлэлийг тавилаа. Мөн хууль эрх зүйн хүрээнд түүхэнд тэмдэглэгдэх хэмжээний өөрчлөлт оруулж чадсан. Энэ бол Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулинд анх удаа сувилахуй, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээ сувилгааны бие даасан, төрөлжсөн төвүүдтэй байхаар, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд эдгээр төвүүдийн санхүүжилтийнх нь асуудлыг тус тус тусган батлуулсан.

      Ингэснээр хүн амын дунд хамгийн их эрэлттэй байгаа буюу байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай өндөр настан, хүнд, хэвтрийн, архаг өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөнгөвчлөх тусламж, шаардлагатай иргэддээ тусламж үйлчилгээгээ улам ойртуулж, анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо хэмээн цохон хэллээ.

     Тэрээр цааш хэлэхдээ, Эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалин хангамж, нийгмийн асуудлыг нь сайжруулах, ажлын ачааллыг нь тооцох, өртөг үр дүнтэй уялдуулахыг зорин ажиллаж байгаа. Энэ асуудал хэдийгээр улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор удаашралтай байгаа боловч, бага багаар бодлого, хөтөлбөрт тусган шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байгаагаа та бүхэнд дуулгахыг хүсч байна гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43383
0 эможи
keyboard_arrow_up