40-65 насны иргэд В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдана
2017 оны 5 сарын 08
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо.
Уг хөтөлбөрийн хүрээнд 226 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр 75 ажил хийхээр салбар яам төлөвлөжээ.
Энэхүү ажлын эхлэл болгож 40-65 насны иргэдэд В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг энэ сарын 5-аас эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.
Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээр хийх боломжтой байхаар зохицуулжээ.
Харин 40-65-аас бусад насны иргэд ирэх оноос шинжилгээ оношлогоонд хамрагдах боломжтойг салбарын сайд А.Цогцэцэг хэлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43291
0 эможи