ФОТО: 13 сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

2017 оны 5 сарын 06

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон УИХ-ын зарим гишүүд өнөөдөр Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд нийт 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлэхэд үр өгөөжөө өгөх, туулах чадвар сайтай автомашинуудыг сумдад хүлээлгэн өгч байгаад нь Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлж байв.

ЗГ-аас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд нь хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгож байгаа билээ. Өнөөдөр дараах сумдын Эрүүл мэндийн төвийн жолооч нарт машиных нь түлхүүрийг гардуулан өглөө. Үүнд:

  1. Хөвсгөл аймгийн Хатгал сумын эрүүл мэндийн төв
  2. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төв
  3. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төв
  4. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв
  5. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эрүүл мэндийн төв
  6. Булган аймгийн Гурванбулаг сумын эрүүл мэндийн төв
  7. Булган аймгийн Бүрэгхангай сумын эрүүл мэндийн төв
  8. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв
  9. Булган аймгийн Хялганат тосгоны эрүүл мэндийн төв
  10. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  11. Орхон аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төв
  12. Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв
  13. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төв

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43268
0 эможи
keyboard_arrow_up