УНТЭ, БНСУ-ын " Гэгээн Мария" эмнэлэгтэй хамтран шинэ төсөл хэрэгжүүлнэ

2017 оны 5 сарын 04

УНТЭ-нь салбарын түвшинг дээшлүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг  өндөр хөгжилтэй орнуудаас суралцан, өөрийн эмнэлгийн хөрсөнд буулган тэр тусмаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулж байна. 

УНТЭ нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд өндөр хөгжилтэй олон эмнэлэгтэй хамтран ажилладаг.

Өнгөрөгч баасан гарагт Гэгээн Мари эмнэлгийн урилгаар УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, Цусны эмгэг судлал Чөмөг шилжүүлэх суулгах төвийн дарга Н. Оюундэлгэр нар ажлын айлчлал хийв.

Айлчлалаар  Солонгосын Католикийн шашны тэргүүн хамба болон Гэгээн Мари эмнэлгийн ерөнхийлөгч нартай уулзаж зүрхний мэс заслын албыг өөрийн эмнэлэгтээ хөгжүүлэх, улмаар хамтарч зүрх шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах, хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлж суулгах төслүүд дээр хамтран ажиллахаар боллоо.

Mary1

УНТЭ-нь 2012 оноос хойш БНСУ-ын Католикийн их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа тогтвортой явуулж,  цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл дэээр хамтран ажилласаар ирсэн. Мөн түүнчлэн УНТЭ-ийн зүгээс мэргэшсэн 40 гаруй сургалтад хамрагдсан байдаг.

Хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны тухай солонгосын хэвлэл мэдээлэл өдөр тутмын сонин ярилцлага авсан нь УНТЭ болон Монголын анагаах ухааны хөгжлийн шинэ түвшинд гаргах эхлэлийг тавьлаа.

Mary2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43239
0 эможи
keyboard_arrow_up