Маргааш Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусийг үнэ төлбөргүй оношилно

2017 оны 5 сарын 04

"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн нээлт маргааш Сүхбаатарын  талбайд 11.00 цагаас болох бөгөөд дээрх насны иргэд шинжилгээнд хамрагдах боломжтой болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нээлтийн үеэр В, С вирусийн оношилгооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулж байгаа юм. 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон байна.

Мөн 2018 онд 15-39 насны иргэдэд уг илрүүлэг, оношилгоог хийх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 226 тэрбум гаруй төгрөг зарцуулах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43238
0 эможи
keyboard_arrow_up