Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2 дахь өдрөө ЭХЭМҮТ-д ажиллалаа

2017 оны 5 сарын 03

Эрүүл мэндийн Сайдын баталсан удирдамжийн  дагуу ЭМЯ-ын Удирдлагууд 3 багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж байна. Дэд сайд Л.Бямбасүрэн өчигдөр буюу 5 сарын 1 нд ЭХЭМҮТ,болон ГССҮТ-д ажилласан бол өнөөдөр үргэжлүүлэн 2 дахь өдрөө ЭХЭМҮТ-д ажилан, эмч эмнэлгийн ажилчдын нэгдсэн хуралд оролцон, санал бодлоо хувалцлаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэд үйлчлүүлэгч нарт ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах талаар хийж буй ажил үйлчилгээтэй танилцсан мэдээллээ тусын төвийн эмч эмнэлгийн ажилчидад тайлагнаж, цаашид анхаарч ажиллах хэд хэдэн ажлуудад чиглэл өглөө.

Энэ удаагийн дэд сайдын ажлын хэсэгт ТЗУГ-ын дарга Д.Оюунчимэг, Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар хамт ажиллалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43165
0 эможи
keyboard_arrow_up