ЗӨВЛӨГӨӨ: Тав хүртэлх насны хүүхэд бүр А аминдэмээ уух ёстой!
2017 оны 5 сарын 02
Өндөр тунт А аминдэмийг жил бүрийн 5, 11 дүгээр сард (жилд 2 удаа) харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж уугаарай!
Тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаанбурхан, салхинцэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд А аминдэмийн дуталд өртөх эрсдэлтэй байдаг.
Иймд 5 хүртэлх насны хүүхэд бүр А аминдэмээ уух ёстой!
· 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй)
· 12-59 сартай 200 000 олон улсын нэгж тунтай (улаан өнгөтэй)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43102
0 эможи