НЭМҮТ: Дархан-Уул аймагт Нийгмийн эрүүл мэндийн чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа

2017 оны 5 сарын 02

Нийгмийн эрүүл мэндийн  үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар ахлагчтай сургалтын багийнхан Дархан-Уул аймагт  “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалтаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн, халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын хоол тэжээл,  эрүүл мэндийн дэмжих  чиглэлээр баримталж буй бодлого, тулгамдсан асуудал, тандалт мэдээллийн тогтолцоо, бэлэн байдал, хариу арга хэмжээ зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулав.

Сургалтын багийнхан Дархан-Уул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, арга зүйч, эмч нартай уулзаж ярилцан,  холбогдох  арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өглөө. Энэхүү  сургалтанд аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн эмч нар, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл 50 гаруй хүмүүс оролцож, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан  асуудлыг бүлгээр хэлэлцэж, санал бодлоо солилцов.

Мөн сургалтын багийнхан Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаанд оролцсон ба нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад  шинэ санаа өгч,  шинэ мэдээллээр хангасан  ач холбогдолтой сургалт боллоо хэмээн эмч мэргэжилтнүүд талархаж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43100
0 эможи
keyboard_arrow_up