Эрүүл ахуйн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх уулзалт болж байна

2017 оны 4 сарын 29

Эрүүл ахуйн тухай хуулийг дагаж гарах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хэсгийн 2 удаагийн уулзалт болж байна. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчимыг баримтлан “Эрүүл ахуйн тухай” хуулийг тус яамнаас санаачлан боловсруулж, Монгол улсын эрүүл ахуйн тухай хууль өнгөрсөн оны 2 дугаар сарын 4 ны өдөр батлагдаж, мөн оны 2 сарын 29-ний өдрөөс эхлэг орон даяар даган мөрдөж эхлээд байна. Иймээс уг хуулийн холбогдох заалтыг үндэслэн 2,5 сард нийт 18 бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахаар дэд ажлын хэсэг байгуулагдсан билээ. Дэд ажлын хэсгээс боловсруулсан 7 асуудлыг 2 сард болсон хурлаар хэлэлцүүлж биелэлт 57 хувьтай байна гэлээ.

Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.Тухайлбал, дээрх 18 бодлогын бичиг баримтыг боловсруулахад нийт 28 хүнийг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн хоорондын уялдаа холбоо зохицуулах, салбар дундын хамтын ажиллагааг хангах, мэдээлэл солилцох боломж олгож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43081
0 эможи
keyboard_arrow_up