ХӨСҮТ: Халдварт өвчин 2.2 хувиар буурчээ

2017 оны 4 сарын 24
 Улсын хэмжээнд ХӨСҮТ-д энэ сарын 23-ны байдлаар нийт 135 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин буурсан байна. Тус төвд нийт 384 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэгийн клиникт 163, халдвартын клиникт 221 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Нийт хандсан тохиолдлын 73.3 хувь нь онош батлагдсанаас 25.3 хувь нь эмнэлэгт хэвтсэн, 74.7 хувь нь гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад оржээ.  Онош батлагдсан тохиолдлын 41.4 хувь нь гэдэсний халдвар, 57.6 хувь нь амьсгалын замын халдвар, нэг хувь нь бусад халдвар эзэлж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42875
0 эможи
keyboard_arrow_up