Бурамэ сангийн тэргүүн Ким Жун Сү УНТЭ-ийн хүндэт профессор боллоо
УНТЭ-нь салбарын түвшинг дээшлүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, иноваци нэвтрүүлэх, ялангуяа тэдгээрийг өндөр хөгжилтэй орнуудаас суралцан, өөрийн эмнэлгийн хөрсөнд буулган нутагшуулахаар 2011 онд Солонгосын Бурамэ сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлж эдүгээ 6 жил болжээ.
БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн дэргэдэх Бурамэ сангийн тэргүүн, Ким Жун Сү профессор болон түүний хамтрагчид манай эмнэлгээр зочиллоо.
Уулзалтын үеэр хамтын ажилгааны хүрээнд 6 жилийн хугацаанд хийсэн бүтээлсэн ажлаа дүгнэн ярилцлаа.
Бурамэ эмнэлгийн хамтын ажилгааны үр дүнд монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтнүүдийг эмчлэх эмч нарын мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд анхаарч, харамгүй хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ нь Монголын анагаах ухааны салбарын хөгжил дэлхийн өндөр хөгжилтэй орны түвшинд очих их үйлсийн эхлэл болсон.
Монголын анагаах ухаан, УНТЭ-ийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Бурамэ сангийн тэргүүн, Ким Жун Сү профессорыг “Хүндэт Профессор”-оор өргөжилөх хүндэтгэлийн ажиллагаа энэ өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд УНТЭ-ийн удирдлага, хамт олны төлөөлөл хүндэтгэл үзүүлж, талархлаа илэрхийллээ.