Манай улсын хэмжээнд жилд дунджаар 180 000 орчим мэс засал хийгддэг байна

2017 оны 4 сарын 24

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 180 000 орчим мэс засал хийгддэг судалгаа байдаг /ЭМХТ 2015 оны статистик/ үүний ойролцоогоор 33 000 орчим тохиолдол нь 16 хүртлэх насны хүүхэд хийгдсэн мэс засал бөгөөд жил ирэх тусам мэс заслын тоо, төрөл нэмэгдсээр байна.

Мэс заслын үеийн тусламж үйлчилгээний нэг чухал хэсэг нь  сувилахуйн тусламж үйлчилгээ бөгөөд мэс заслын хоёрдогч хүндрэл, халдварыг бууруулах, эмнэлгийн ор хоногийг багасгах, сувилахуйн тусламж үйлчилгээг үр дүнтэй, чанартай хүртээмжтэй үзүүлэх цогц менежмент, эмчлүүлэгчдэд анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгоход сувилагч мэргэжилтний  оролцоо, үүрэг хариуцлага, манлайлал чухал ач холбогдолтой хэвээр байна.

Эрүүл мэндийн салбар дахь мэс заслын сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, чанар хүртээмж болон нотолгоонд суурилсан мэс заслын сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгээс сувилахуйн мэргэжилтнүүдийн Улсын үндэсний гуравдугаар семинарыг  “Мэс заслын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Тус семинарт ЭМХТ-ийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны төлөөлөл оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42852
0 эможи
keyboard_arrow_up